Хятад, Францын төрийн тэргүүн нар харилцан баяр хүргэв
2024-01-27 17:08:18
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ, БНФУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулж, Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эмманюэл Макрон нар 1-р сарын 27-нд харилцан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, 60 жилийн өмнө Хятад, Франц хоёр улс хүйтэн дайны мөсийг хагалж, элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү түүхэн үйл явдал нь дэлхийн төлөв байдлыг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны зөв чиглэлд хөгжүүлэхэд түлхэц өгсөн бөгөөд өнөөг хүртэл чухал ач холбогдолтой хэвээр байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Хятад, Франц хоёр орон бие даасан стратегийн сонголтынхоо дагуу харилцан ашигтай хамтран ажиллаж, соёл иргэншлээсээ харилцан суралцаж, эрх тэгш солилцоогоор дамжуулан хамтын хөгжлийг ахиулж, олон талт зохицуулалтаар дэлхийн сорилтод хамтаар хариу арга хэмжээ авахыг тууштай баримталж ирлээ. Хоёр орны харилцаа олон "анхны"-ыг бий болгож, үр өгөөжтэй үр дүнд хүрсэн нь хоёр ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дэлхийн олон туйлт хөгжлийг дэмжих, олон улсын харилцааны ардчиллыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.  

Өнөөдөр дэлхийн хөгжил дахин дөрвөн замын уулзварт ирээд байна. Цаг үе, түүхийн хувьд хаашаа явах вэ гэсэн асуултын өмнө бие даасан томоохон улс, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад, Франц дипломат харилцаа тогтоох үеийн анхны хүсэл зорилтоо баримталж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд хүргэх хүн төрөлхтний хөгжлийн замд хамтдаа нээлттэй байх ёстой. Би Хятад, Францын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч тантай хамтран ажиллаж, дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн боломжийг алдалгүй ашиглаж, шударга ёсыг сахин хамгаалж, шинийг санаачлан, Хятад-Францын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хоёр орон, хоёр ард түмэн, тэрчлэн дэлхийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. 

60 жилийн өмнө Франц, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосон нь алсын хараатай түүхэн шийдвэр байсан гэж Макрон мэндчилгээндээ дурджээ. Тэрбээр, өнөөдөр дэлхий ертөнц урьд өмнө хэзээ ч байгаагүй хямралтай нүүр тулж байгаа тул Франц-Хятад, Европ-Хятад дэлхийн сорилтод нийтлэг шийдэл олохын тулд гар нийлэн урагшлах шаардлагатай байна. 2023 онд Франц, Хятадын харилцаа бүрэн сэргэсэн бол 2024 онд хамтын ажиллагаа улам ахина гэдэгт итгэлтэй байна. Би эрхэм дарга тантай хамтран хоёр талын эдийн засаг худалдаа, соёл урлаг, залуучууд болон бусад салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн асуудлаарх зөвшилцөл зохицуулалтаа бэхжүүлж, Франц, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Франц-Хятадын харилцааны шинэ жарныг нээхийг хүсэж байна гэжээ