2022 онд үндэсний спортын салбарын нийт орлого 3 тэрбум 3008 сая юаньд хүрчээ
2024-01-27 15:34:35
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улс 2022 оны үндэсний спортын салбарын ажил төрлийн цар хүрээ, нэмүү өртгийн тухай мэдээг нийтэлжээ.

Эх сурвалжийн дагуу, 2022 онд Хятад улсын үндэсний спортын салбарын ажил төрлийн нийт цар хүрээ 3 их наяд 300 тэрбум 800 сая юаньд хүрч, нэмүү өртөг нь 1 их наяд 309 тэрбум 200 сая юань болсон юм байна. Энэ нь 2021 оныхоос тус бүр 5.9% болон 6.9%-р нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тодруулбал: 2021 оныхтой харьцуулахад спортын менежментийн үйл ажиллагааны нэмүү өртөг 16.3%-иар, спортын тэмцээн уралдаан, үзүүлбэр тогтолтын үйл ажиллагааны нэмэгдэл өртөг 11.7%-иар, спортын хэвлэл мэдээлэл, мэдээллийн үйлчилгээний өртөг 11.3%-иар, спортын бусад үйлчилгээний нэмэгдэл өртөг 8.7%-иар, холбогдох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг 7.3%-иар, спорт талбай, байгууламжийн менежмент 7.2%-иар өссөн байна.