Ван И Жейк Салливантай уулзалт хийжээ
2024-01-27 21:42:08
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 26-27-ны өдрүүдэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Бангкок хотноо Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливантай уулзаж, Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод дэх уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэх, Хятад Америкийн харилцаан дахь эмзэг асуудлыг зүй зохистой шийдвэрлэх талаар илэн далангүй, бүтээлч, үр дүнтэй ярилцжээ.

Ван И хэлэхдээ, энэ онд Хятад Америк дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Хоёр тал үүгээр боломж болгон өнгөрснөө дүгнэж, эрх тэгш харилцаж, адил талаа нэгтгэн, бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих замаар харилцаагаа хөгжүүлэх ёстой.

Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг, Тайваньд болсон сонгууль Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг гэдэг бодит үнэнийг өөрчилж чадахгүй юм. Өнөөгийн Тайваньд заналхийлж байгаа хамаг их эрсдэл бол “Тайванийг тусгаар тогтнуулах ” оролдлого бөгөөд Хятад Америкийн харилцаан дахь хамаг их сорилт хэвээр байна. Иймд Америкийн тал нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг чанд мөрдөж “Тайванийг тусгаар тогтнуулах ”-ыг дэмжихгүй гэдгээ бодит үйлдлээрээ харуулж, Хятадын энх тайванч нэгдлийг дэмжих ёстой.

Улс орон бүр үндэснийхээ аюулгүй байдалд анхаарал хандуулдаг, гэхдээ зүй ёсонд нийцсэн байх ёстой. Харин улстөржүүлж, үүгээр шалтаг болгон бусад орны хөгжлийг хориглохыг зэхэж оролдож болохгүй гэжээ.

Уулзалтын үеэр хоёр тал мөн үндэсний аюулгүй байдал, эдийн засаг зэрэг асуудлаар цаашид үргэлжлүүлэн зөвшилцөхөөр тохиролцжээ.