Хүний эрхийн нөхцөл байдлын талаар танилцууллаа
2024-01-27 15:26:00
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу 26-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн улс орнуудын хүний эрхийн хяналтын ажлын багаас Хятад улсын улс орнуудын хүний эрхийн үнэлгээний дөрөв дэх шатны хянан хэлэлцэх тайланд оролцохыг санал нэгтэй зөвшөөрсний дараа Хятадын төлөөлөгчийн багийн алхагч, Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцарь дахь бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч Чэн Шюй ХТРТ-д тусгай ярилцлага өгчээ. 

Чэн Шюй элчин сайд хэлэхдээ, улс орнуудын хүний эрхийн байдлын талаарх хяналт шалгалтыг улс орон бүрийн хувьд томоохон шалгалт гэж үзвэл Хятад улс энэ шалгалтад маш сайн оноо авсан гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд Хятад улсын хүний эрхийн үйлс асар их амжилт тогтоосон. Энэ нь найман талд тод тусгагдаж байна. Тухайлбал, нэгт, хүн төвтэй үзэл баримтлалыг баримталж, анхны зуун жилийн зорилтоо биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, хүн төлөөний түүхэн дэх хамаг өргөн цар хүрээтэй ядуурлаас ангижруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хоёрт, бүтэн үе шат, бүтэн дамжилга бүхий ардын ардчиллыг тууштай ахиулсан. Гуравт, Хятад улс хөгжлийн явцад ард түмний амьжиргаанд маш их анхаарал хандуулж, хөгжлийн үр дүнг бүх ард түмэнд шударгаар хүртээсэн. Дөрөвт, хуулийн дагуу хүний эрхийг сахин хамгаалсан. Тавд, нүдний цэцгийгээ хайрлаж байгаа мэт эко орчноо хамгаалсан. Зургаад, Хятадын үндэстнүүдийн тэгш байдлыг тууштай баримталсан. Долоо, тодорхой бүлгүүдийн эрхийг бүх талаар хамгаалсаар ирсэн. Найм, дэлхийн засаглалд Хятадын оюун ухаан, төслийг дэвшүүлсэн зэрэг болно гэжээ.