Суданд зэвсэгт мөргөлдөөний улмаас 10 сая гаруй хүн дүрвэжээ
2024-01-27 15:37:05
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 26-нд Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, Суданд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 10.7 сая орчим хүн дүрвэсний 9 сая орчим нь тус орны дотооддоо дүрвэж, 1.7 сая орчим нь хөрш орнууд руу дүрвэжээ. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, энэ нь одоогоор дэлхийн хамгийн том дүрвэлтийн хямрал бөгөөд дэлхийн хэмжээнд хилийн дотооддоо дүрвэсэн 8 хүн тутмын 1 нь Судан иргэн гэжээ.

Суданд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсын зам, сургууль, эмнэлгийн байгууламж, цахилгаан, усан хангамж, харилцаа холбоо болон бусад дэд бүтцэд ноцтой хохирол учирсан гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэв. Түүнчлэн Дүрвэсэн хүмүүст хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаагийн зэрэгцээ хоол тэжээлийн дутагдал, халдварт өвчин, аюулгүй байдлын эрсдэлтэй тулгарч байна. Суданы хямралыг даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 168 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд Суданд илүү их тусламж, хангамж олгохыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан  Олон улсын цагаачлалын байгууллага уриалжээ.