Орос Украин байлдааны тайлан нийтлэв
2024-01-27 15:31:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу 1-р сарын 26-нд ОХУ-ын Батлан хамгаалах яам дайны тайлан нийтэлжээ. Өнгөрсөн долоо хоногт, Оросын арми нарийвчлалтай зэвсэг, дрон зэргийг ашигласан Украины армийн эсрэг арваад удаа цохилт өгч, Купянск, Бонлиман, Донецк зэрэг чиглэлд Украины армийн довтолгоог няцааж, мөн Украины армийн агаарын довтолгооноос хамгаалах систем, цахим байлдааны бааз, зэвсгийн агуулах зэрэгт цохилт өгсөн бөгөөд Украины Су-25 сөнөөгч онгоц, олон тооны пуужин, дроныг замаас нь тосож устгасан гэжээ. 

Мөн өдөр Украины ЗХЖШ мөн байлдааны тайлан нийтэлжээ. Тодруулбал, өнгөрсөн 24 цагийн дотор Украины арми Днепр мөрний зүүн эрэг зэрэг чиглэлд Оросын армитай зуугаад удаа тулалдаж, Оросын олон удаагийн дайралтыг няцаасан гэжээ.