Тойрч гарч чадахгүйгээс хойно “толгойны өвчнөө” эмчлэх нь илүү чухал байх
2024-01-28 22:49:03
Share
Share this with Close
youtube WeChat

“Одоогоор Хятадын үйлдвэрлэлийг орлох сайн арга байхгүй”. Сүүлийн өдөр БНСУ-ын “Korea Economy” хэвлэл тус орны автомашины компаниудад тулгарч буй хүндрэлийн талаар мэдээлэхдээ ийн бичжээ. Америкийн засгийн газар Хятадад чиглэсэн экспортын хяналтаа чангатгасаар байгаа учраас Хятадын батарейны материалаас ихээхэн хамааралтай БНСУ-ын автомашины компаниуд “гараа нухлах” болж. Тиймд эдгээр аж ахуйн нэгжүүд өргөдөл гаргаж, Хятад улсад тавьсан хязгаар хоригоо сулруулж, Хятадаас батарейны эд анги, түүхий материал худалдан авахыг зөвшөөрөхийг Америкийн засгийн газарт уриалжээ.

Нөгөө талд Америкийн Тесла компани ч адилхан “толгойны өвчин” тусжээ. Тэдний үйлдвэрлэсэн Cybertruck хэмээх шинэ цахилгаан автомашины батарейны үйлдвэрлэл гацаанд орсон учраас Тесла компани Хятадын батарейны эд ангийг худалдан авах тулгам шаардлагатай болов.

БНСУ-ын аж ахуйн нэгж, АНУ-ын компани, мөн засгийн газар, бизнесийн салбар бүгд “шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд Хятад улсыг тойрч гарч чадахгүй” гэдгийг мессеж гаргав.   

Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн ажил хариуцсан байгууллага нэгжээс гаргасан хамаг шинэ тоо баримтаас харахад, 2023 онд Хятадын цахилгаан автомашины хөдөлгүүрийн зориулалттай батарейны экспорт 127.4 ГВт цаг болсон нь 2022 оны мөн үеийнхээс 87.1%-иар өсөн, зах зээлд эзлэх хэмжээгээрээ долоон жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна. Үүнд, Европт хамаг их экспортолж, дараа нь Америк, Зүүн өмнөд Ази жагсжээ.

Хятадын суудлын автомашины зах зээлийн мэдээллийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Цүй Дүншү ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Хятадын цахилгаан хөдөлгүүрт ашиглах батарейны үйлдвэрлэл орлуулагдашгүй давуу талтай. Яагаад гэвэл эл зориулалтын батарейг үйлдвэрлэх гол чухал материалыг Хятад улс өөрөө үйлдвэрлэдэг учраас үйлдвэрлэлийн бүрэн сүлжээ дамжлагатай болсон юм. Тоо баримтад харуулснаар, автомашины хөдөлгүүрт ашиглах лити-ион батарейны салбарт Хятадын компаниуд зах зээлийн 60 орчим хувийг эзэлж байна гэв.

Үүний зэрэгцээ, Хятад улсын үйлдвэрлэсэн батарей чанар сайтай, үнэ хямд байдаг учраас улс орнуудын цахилгаан автомашины компаниудын халуун хүрээллийг олсоор байгаа юм. 2020 онд Германы Фольксваген компани Хятадын батарей үйлдвэрлэгч компанид шууд хөрөнгө оруулалт хийсэн анхны гаднын автомашин үйлдвэрлэгч компани болсон юм. Фольксваген компанийн төсөөллөөр, тус компани 2030 он гэхэд дэлхийн зах зээлд борлуулалт сайтай бүх төрлийн автомашины хөдөлгүүрт ашиглах батарейны нийт зардлыг 30 хувиар буруулж чадна гэлээ. Уг компанийн холбогдох албаны хүн ярилцлага өгөхдөө, Хятадын батарей үйлдвэрлэгч компанитай нягт хамтран ажилласнаар бидний зардлыг улам оновчтой болгоход дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд батарейны салбарт өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлж байгаа гэжээ.