Дэлхийн анхны марктай захидлыг дуудлага худалдаанд оруулна
2024-01-28 15:42:45
Share
Share this with Close
youtube WeChat

Одоогоор олон улсад анхных хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа дэлхийн хамгийн анхны марктай захидлыг Нью-Йорк дахь Sotheby's дуудлага худалдаагаар хоёрдугаар сарын 2-нд зарах гэж байна. 

"Дэлхийн анхны шуудангийн марк" гэгддэг Их Британийн "Penny Black" нэртэй марк наасан энэхүү захидлыг 1840 оны 5-р сарын 2-нд Английн Лондон хотоос 482 гаруй километр зайтай тус улсын баруун хойд зүгийн Камбриа руу илгээжээ. Дуудлага худалдааны төвөөс энэхүү захидлын гүйлгээний үнийг 1.5-2.5 сая ам.доллар буюу ойролцоогоор 10-18 сая юаньд хүрнэ хэмээн таамаглаж байна.