Орос, Украины байлдааны тайлан: 2024.01.28
2024-01-28 15:38:45
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 27-ны өдөр Оросын Батлан хамгаалах яам байлдааны тайлан нийтэлж, Оросын арми мөн өдөр Украины армийн Запорожье, Донецк, Купянск болон бусад чиглэлд хийсэн олон удаагийн довтолгоог няцааж, Украины армийн агаарын довтолгооноос хамгаалах систем, түлшний агуулах, нисэхийн зэвсэг тоноглол зэрэгт дайралт хийсэн. Оросын арми Украины армийн олон тооны пуужин, дроныг замаас нь тосон устгасан гэжээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдэхдээ, өнгөрсөн 24 цагийн дотор Украины арми Оросын армитай олон чиглэлд тулалдаж, Оросын олон удаагийн дайралтыг няцаалаа. Украины цэргүүд Оросын зэвсгийн агуулах руу довтолж, Оросын их бууг устгасан. Мөн Оросын армийн олон удаагийн пуужингийн довтолгоонд өртсөн гэжээ.