Ленинградыг хамгаалах дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэжээ
2024-01-28 15:33:41
Share
Share this with Close
youtube WeChat

Ленинградыг батлан хамгаалах тулалдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн цагаар 1-р сарын 27-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо цуврал арга хэмжээ зохион байгуулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцжээ.

Мөн өдөр Владимир Путин, Александр Лукашенко нар эх орноо хамгаалах дайны хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөний нээлтийн ёслолд оролцов. Хөшөөний төв баримлын өндөр нь 47 метр бөгөөд хөшөөний тавцан дээр ОХУ-ын бүс нутгуудаас ирүүлсэн түүхэн материалын дагуу 150 зураг дүрсийг сийлжээ.

Нацизм өнөөдөр нүүр царайгаа хэрхэн өөрчилсөн ч Орос улс дэлхий дээрх жинхэнэ эрх чөлөө, шударга ёс, энх тайван, аюулгүй байдлыг эрэлхийлж буй хүчинтэй хамтраад түүнийг бүрмөсөн устгах болно гэж Путин арга хэмжээний үеэр хэлжээ. Лукашенко хэлэхдээ, Орос, Беларусь энх тайвнаар яриа хэлэлцээ хийхийг үргэлж уриалсаар ирсэн бол үүний угтвар нөхцөл нь хоёр орны түүхэн дурсамж, эх орны дайны үнэнийг хүндэтгэх хэрэгтэй. Орос, Беларусь найрсаг алхмуудыг хүлээн авахад бэлэн гэжээ.

Мөн өдөр Санкт-Петербург хотын гол дурсгалын байгууламжууд, оршуулгын газруудад нутгийн иргэд цэцэг өргөж, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ.