Израил геноцид үйлдсэн хэмээх шийдвэрийг дэмжжээ
2024-01-28 15:41:02
Share
Share this with Close
youtube WeChat

Израил Палестины эсрэг геноцид үйлдсэн хэмээн Өмнөд Африк Олон улсын шүүхэд гомдол мэдүүлсэн бол Олон улсын шүүх Өмнөд Африкийн байр суурийг дэмжсэн шийдвэр гаргажээ. Үүнд холбогдуулж Африкийн холбооны комиссын дарга Мусса Факи Махамат орон нутгийн цагаар 1-р сарын 27-нд хэлэхдээ, энэхүү шийдвэр бол олон улсын хуулийг дээдэлсэн шийдвэр байж, Израил эрхбиш "Геноцид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц"-д заасан тогтоолуудыг хянуур мөрдөж гүйцэтгэх ёстой гэжээ. 

1-р сарын 26-нд Нидерландын Гаага хотод төвтэй НҮБ-ын Олон улсын шүүх Өмнөд Африкийн дэвшүүлсэн Израил геноцид үйлдсэн гэх мэдүүлгээр шийдвэр баталж, түр арга хэмжээ авсан бөгөөд НҮБ-ын "Геноцид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц"-ийг хянуур мөрдөхийг Израильд шаарджээ.