Хятад улс тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаална
2024-01-28 15:40:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Гань Юй саяхан хэлэхдээ, 1-р сарын 21-нд Филиппиний нэг жижиг онгоц хууль бусаар тус орны хайрагдсан байлдааны хөлөг онгоцонд агаараас эд бодисын хангамж хийсэн байна. Хятадын эргийн хамгаалалтын алба энэхүү үйлдлийг цаг тухайд нь хууль дүрмийн дагуу хянаж, түр цагийн тусгай зохицуулалт хийсэн. Филиппиний тал бодит үнэнийг үл тоомсорлож, олон улсын нийтлэг ойлголтыг зориуд төөрөгдүүлж байгаа нь Өмнөд тэнгис дэх хурцадмал байдлыг намжаахад ашиггүй. Хятадын эргийн хамгаалалтын алба Рэнь Ай шүрэн арал болон түүний эргэн тойрны усан хилийн эрх ашиг, цаашлаад үндэсний бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалах болно гэжээ.