Тайландын ерөнхий сайд Ван И-тэй уулзжээ
2024-01-29 18:52:52
Share
Share this with Close
youtube WeChat

Тайландын ерөнхий сайд Сетта Тависин тухайн нутгийн цагаар 1-р сарын 29-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзжээ. 

Ван И юуны өмнө Хятад улсын удирдагчдын дотнын мэндчилгээг уламжилжээ. Тэрбээр хэлэхдээ, эрхэм ерөнхий сайд та албан тушаалаа хүлээж авсны дараа Хятад улсыг АСЕАН-ны орнуудаас гадна айлчилсан анхны орноор сонгосон нь Хятад, Тайландын харилцааг дээд хэмжээнд чухалчлан авч үзэж буйг гүйцэд тусган харуулаад зогсохгүй, хоёр орны уламжлалт найрамдлыг улам бэхжүүлсэн юм. Хоёр орны удирдагчид хамтдаа Хятад, Тайландын хувь заяаны хамтын нийгэмлэгийн хэтийн төлөвийг зураглаж, найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг сөхсөн юм. Тайланд бол бүс нутгийн чухал улс орон байж, бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн энх тайван, хөгжилд Тайланд улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятад улс сайшаан дэмжиж байна. Стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн хувьд Хятад, Тайланд найрамдал, харилцан итгэлцлээ бэхжүүлж, Ази тивийн энх тайванд илүү их баталгаа хангах ёстой. Хятад, Тайланд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам нягтруулж, бүс нутгийн хөгжил улам их үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад, Тайланд хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтаа түргэтгэж, хүн төрөлхтний маргаашийн хөгжилд улам их гэрэл гэрээ авчрах ёстой. 

Тайланд улсыг хөрш орнуудынхаа дипломат бодлогын тэргүүлэх байранд Хятад улс тавьдаг. Хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг практикт хэрэгжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг тэлэхийн төлөө энэ удаад би таны оронд айлчилж байгаа юм. Өчигдөр шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд Бамби Паситанугонг бид нар хэлэлцээ хийж, хоёр тал үргэлжлүүлэн харилцан дэмжиж ажиллах тухай санал нэгдлээ. Тайваний асуудал нь Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой байж, эл асуудлаар нэг Хятадын зарчим барьдаг Тайландын талд талархалтай ханддаг. Түүнчлэн Хятад улс эх орноо нэгтгэх их үйлсийг Тайландын тал үргэлжлүүлэн дэмжсээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний зэрэгцээ, үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалж, хөгжлийг биелүүлэхийн төлөөх Тайландын талын хүчин чармайлтыг Хятад улс тууштай дэмжсээр байх болно. Тайландын талтай өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо хадгалж, хүмүүнлэг соёлын солилцоогоо нягтруулан, хоёр ард түмэн харилцан визгүй зорчих зэрэг арга хэмжээгээр аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэн, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэргийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа "Бүс ба Зам"-ыг хамтран өндөр чанартай бүтээн байгуулж, Хятад-Тайландын төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэн, улмаар хоёр орны урт хугацааны хөгжилд шинэ эрч хүч, шинэ орон зай бий болгох ёстой гэжээ. 

Хятад улсын удирдагчдад дотнын мэндчилгээ уламжлахыг Сетта Тависин Ван И-ээс хүсээд, Тайланд, Хятадын харилцааг Тайландын тал дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд нэг Хятадын бодлогыг тууштай баримталдаг юм. Эрхэм ноён таны энэ удаагийн айлчлалын үеэр хоёр тал хоёр ард түмэн визгүй харилцан зорчих гэрээ хэлэлцээ байгуулсан нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг соёлын солилцоонд ашигтай төдийгүй, ард түмэн хоорондын найрамдлыг зузаатгах болно. "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагаанд Тайланд улс идэвхтэй оролцох бөгөөд хоёр орны яам агентлагууд идэвхтэй зөвшилцөж, холбогдох төслүүдийг урагшлуулан, бүс нутгийн дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Ирэх онд Тайланд, Хятад дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох тул хоёр талаараа эртнээс бэлтгэл төлөвлөгөө гаргаж, өндөр дээд зиндааны хэлхээ холбоог хадгалж, олон салбарын хамтын ажиллагааг нягтруулан, улмаар хоёр талт харилцааг улам их хөгжилд хүргэхийн төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.