Хятад Америкийн худалдааны тогтвортой харилцаа хэн алинд ашигтай
2024-01-29 18:52:06
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 29-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай хэлсэнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, бид батлагдаагүй үг яриад хариулт өгөхгүй. Хятад Америкийн харилцааны үндсэн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих явдал юм. Хятад Америкийн эдийн засаг, худалдааны эрүүл тогтвортой харилцааг хамгаалж хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч ашигтай гэжээ.