Төрийн өмчит хувьцаат компаниудын орлого 2023 онд тогтвортой нэмэгдэж, 4 их наяд 633 тэрбум 280 сая юанийн ашигтай ажилласан нь өмнөх 2022 оноос 7.4 хувь нэмэгдсэн дүн болж байна.
Өнөөдөр нэгдүгээр сарын 29-нд Хятадын сангийн яам Хятадын төрийн өмчит хувьцаат компаниудын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулав. Мэдээллээс харвал, төрийн өмчит компаниудын орлого 2023 онд 85 их наяд 730 тэрбум 610 сая юань болжээ. Энэ нь 2022 оноос 3.6 хувь өссөн. Тэд 5 их наяд 874 тэрбум 580 сая юанийн татвар төлсөн нь өмнөх оноос 0.5 нэгжээр буурсан байна. Өнгөрсөн оны эцсээр төрийн өмчит компаниудын зээл 64.6 хувь болж 0.3 нэгж нэмэгджээ.
Уртнасан