Луврт хадгалагддаг Мона Лиза руу шөл цацав
2024-01-29 11:22:34
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, нэгдүгээр сарын 28-нд Парис хотын Луврын музейд байдаг, дэлхий дахинаа алдартай, гайхамшигт бүтээл Мона Лиза буюу Жоконда хөрөг рүү хоёр эмэгтэй лаазалсан шөл цацсан хэрэг гарав. Тэд Францын засгийн газрын ХАА-н талаар хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн нь энэ гэж Францын хэвлэлд мэдээлжээ. 

Луврын музей халдлагаас сэргийлж Мона Лиза хөргийг хатуу шилэн хамгаалтаар бүрсэн байдаг тул хөрөг зураг гэмтээгүй аж.  

Суут зураач, барималч, зохион бүтээгч, эрдэмтэн Леонардо да Винчигийн бүтээсэн Мона Лизаг "дэлхийн хамгийн нууцлаг инээмсэглэлт" гэж нэрлэдэг. Сүүлийн үед халдлагчид нэмэгдэх тусам Мона Лиза бай болж байгаа юм. 2022 оны тавдугаар сард настай эмэгтэй болж дүрээ хувиргасан нэгэн эрэгтэй хүн цөцгийн тос түрхсэн байна. Бүтээлд шилэн хамгаалалт хийсэн нь хамгаалсан байдаг.