Урьдчилан сэргийлж гамшгийг холдуулна
2024-01-29 11:12:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хаа сайгүй л осол гамшиг их гарч байна. Хятадад ч, дэлхий дахинд ч гамшгийн мэдээ өдөр бүр нийтлэгдэх юм.  Тав хоногийн өмнө Жяншин мужийн Ши Юй хотод дэлгүүрт гал гарч, олон хүн амиа алдаж, олон хүн гэмтэж түлэгдсэн. Ши Жиньпин дарга эдгээрт онцгой анхаарал хандуулж хэлэхдээ, -Олон газар, олон салбарт хайхрамжгүй, хариуцлагагүй, хэнэггүй байдал газар авсан байна. Энэ бүхнийг засч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, далд эрсдэлийг арилгаж, осол ааюулаас урьдчилан сэргийлж, ард түмний амь нас, эд хөрөнгийг аюулгүй байлгах, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэв. 

Хятадад саяхан ойр ойрхон, шил шилээ дарсан осол гарлаа. Хэнань мужийн Пин Диншаний нүүрсний уурхайд осол гарч 13 уурхайчин үрэгдэв. Мөн тус мужийн Наньян хотын дунд сургуулийн дотуур байр шатаж 13 хүн амиа алдсан. Жянсү мужийн Чанжоу хотын үйлдвэрт дэлбэрэлт болж 8 хүн нас нөгчиж, 8 хүн шархадсан. Аймшигтай ослууд гарч олон түмнийг цочирдууллаа.  

Ослын тухайн бүрт засгийн газар шаардлагатай арга хэмжээ авсаар байна. Амь үрэгдэгсдийг оршуулах, хохирол барагдуулах, тулгарсан асуудал бэрхшээлийг шийдэж шуурхай ажиллав. Үүний зэрэгцээ буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож байна. Төв засгийн газар орон нутгийн шат шатны захиргаанд  гал ус, цахилгаан, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэг чиглэл өгч ажиллаж ирсэн байна. 

Өвөл аюул осол нэмэгддэг. Галын аюул, зам тээврийн осол их гардаг. Одоо мөдхөн цагаан сар болох гэж байна. Цагаан сарын өмнө, хойно хөл хөдөлгөөн нэмэгдэж, хүмүүс олноороо цуглардаг тул онцгой анхаарал сэрэмжтэй байж гал команд, цэрэг дайчид бэлэн байдалд байх хэрэгтэй. Нүүрсний уурхай, нефть, химийн үйлдвэр, цемент шохой, гурилын үйлдвэр, шатамхай, тэсрэмхий бодисын үйлдвэр зэрэг гузруудын удирдлага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштиал баримталж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд сануулж байна. 

Осол гамшгаас сэргийлэхэд хариуцлагын механизм чухал. Ослын шалтгааныг тогтоож, холбогдох хүмүүст хариуцлага тооцож байх хэрэгтэй, ингэж байж болзолгүй гамшгаас урьдчилан сэргийлж чадна.  Аюул ослоос сэргийлэхэд хэд хэдэн зүйл анхаармаар байгаа юм. Үүнд, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх. Хоёрт, ослын үеэр ажиллах удирдамж тодорхой,  дүрэм журмаа сайтар баримталдаг байх. Гуравт, ослын дараа учир шалтгааныг тогтоож, хариуцлага тооцох, хохирол барагдуулах ажлыг ил тод нээлттэй хийх нь чухал юм.