АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайдад импечмент тооцох санал хураалт болно
2024-01-29 09:56:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Нэгдүгээр сарын 28-нд, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын бүлэг Америкийн Дотоод аюулгүй байдлын сайд Алехандро Майоркаст импечмент тооцох асуудал тавив.  Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам Ардчилсан нам, Бүгд найрамдах нам хоорондын тэмцэл ширүүсч байгааг энэ нь харуулж байна. 

Алехандро Майоркаст импечмент тооцох үндэслэлдээ Бүгд найрамдахчууд цагаач иргэдийн асуудлаар хууль тогтоол хэрэгжүүлэхээс системтэй татгалзсан учир, Америк Мексисийн хил дээрх цагаачдад тавих хяналт алдагдаж, олон нийтээс хүлээлгэсэн итгэлийг зөрчсөн гэжээ. Төлөөлөгчдийн танхим итгэл үл үзүүлэх санал хураалтыг хоёрдугаар сард явуулахаар байна. Гэвч Сенатад хоёр намын суудал тэнцүү учир, санал тэнцэж, Алехандро Майоркас огцрохгүй байх боломжтой юм. Бүгд найрамдах нам энэ хэргийг дөрөөлөн Жо Байдены засгийн газрыг цагаач иргэдийн асуудалд маш муу бодлого хэрэгжүүлсэн гэсэн ойлголт нийгэмд төрүүлж, улмаар Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг дэмжих зорилготой гэж шинжээч үзэж байна.


Уртнасан