Дин Шигүн: Газар шороонд хөлсөө шингээж, сэтгэлдээ гэрэл асаасан шинэ тариачин болно
2024-01-29 16:48:39
Share
Share this with Close
youtube WeChat

Юньнан мужийн ХАА-ын их сургуулийн оюутан Дин Шигүн өмнө нь сургуулиа танилцуулсан влог хийж од болж, "Бид өдөр болгон газар малтаж тариа тарьдаггүй" гэдгийг таниулахыг зорьсон түүний влогуудыг олон хүн үздэг болов. Саяхан Дин Шигүн Хятадын төв радио телевизийн урилгаар Бээжинд ирж, энэ хаврын цагаан сарын гала тоглолтын бэлтгэлийг үзжээ.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа нь Дин Шигүний өсч төрсөн орчинтой холбоотой юм. Төрөлх нутаг нь уулын тосгон, дөрвөн талаас уул хүрээлсэн нутаг юм. Тэр нутаг эмийн ургамал их. Тосгоны иргэд эмийн ургамлаар амьдралаа өөд татахыг хүсдэг ч мэргэжил, туршлага дутдаг учир тэдгээрийг тарималжуулж чаддаггүй байв. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Дин Шигүн эзэмшсэн мэргэжлээ ашиглаж, эмт ургамал тариалж, нутгийнхаа иргэдэд туслахаар төрсөн нутагтаа очжээ.

Түүний влогууд олон үзэгчтэй болж, Дин Шигүн сургуулийнхаа дэмжлэгээр студи байгуулж, баг хамт олноо дайчилж, сурсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж, ХАА-ын мэдлэг, мэдээллийг шууд нэвтрүүлгээр үзүүлж, нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж байна.

Хол явж эрдэм ном сурах нь уулын мухарт буй төрсөн нутгаасаа дайжихын төлөө биш, илүү ихийг сурч, төрөлх нутагтаа илүү ихийг өгөхийн төлөө юм. Шавар балчиг туучиж, сэтгэл зүрхэндээ гэрэл тээж яваа шинэ үеийн тариачин болохыг хүсдэг. Эрдэм өвөрлөн эх нутагтаа эргэн ирж, нутаг орныхоо хөгжилд туслахыг хичээх болно гэж тэр хэлэв.