Хойд Солонгос стратегийн далавчит пуужин туршив
2024-01-29 10:12:31
Share
Share this with Close
youtube WeChat

БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун өчигдөр, 28-нд шинээр зохион бүтээсэн "Пуужин-3-31" хэмээх стратегийн далавчит пуужингийн туршилт явуулах тушаал өгсөн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. 

Хоёр далавчит пуужин Хойд Солонгосын зүүн тэнгисийн усан хилийн дээгүүр тус тус 7421 секунд, 7445 секунд нисч, аралд тавьсан тэмдэгт байг оножээ. Туршилт хөрш орнуудын аюулгүй байдалд нөлөөлөхгүй, бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй гэж уг мэдээнд дурджээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэнгисийн цэргийн флотыг цөмийн зэвсэгтэй болгох нь цаг үеийн тулгамдсан ажил бөгөөд үндэсний цөмийн стратегийн зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын үндсэн шаардлага гэдгийг Ким Чен Ун ахин нотолсон байна.