Нэгдүгээр сарын 28-нд, Америкт суугаа Хятадын элчин сайдын яамнаас Хятад Америкийн харилцан оюутан суралцуулж эхэлсний 45 жилийн ой, мөн Хятад Америкийн залуусын цагаан сарын баярын хамтарсан эвент зохион байгуулсан гэж өнөөдөр мэдээлэв.
Америкт суугаа Хятадын элчин сайд Шие Фэн хэлэхдээ, саяхнаас Флорида муж Хятадын оюутнуудыг сургуулийн лабораторид нэвтрэхийг хориглох хууль баталжээ. Мөн сүүлийн үед Америкт суралцахаар ирсэн Хятадын цөөнгүй оюутныг хил дээрээс буцаасан. Тэд хууль ёсны хүчин төгөлдөр визтэй, хууль зөрчиж гэмт хэрэг үйлдээгүй, хилийн чанадад аялж жуулчилж, нутагтаа очиж ах дүүстэйгээ уулзаад сургуульдаа буцан ирж байсан юм. Гэтэл хилээр нэвтрэх үед тэднийг саатулах өрөөнд оруулж, 8 цагаар асууж шалгааж, аав ээжтэйгээ холбоо барих хүсэлтийг нь зөвшөөрөхгүй, тодорхойгүй байдлаар шалтаглаж, хил дээрээс албадан буцааж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Хятадын тал цаг тухайд нь Америкийн талд эрс хатуу эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд иргэдийнхээ хууль ёсны эрхийг тууштай хамгаална гэв.
Уртнасан