Хууль зөрчсөн 15966 хэргийг шалгаж шийдвэрлэв
2024-01-29 10:31:54
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Сахилга бат шалгах үндэсний төв комиссын цахим хуудсанд 28-ны өдөр шинэ тайлан нийтэлжээ. Тайланд, өнгөрсөн оны 12 дугаар сард улсын хэмжээнд төвийн 8 дүрмийг зөрчсөн 15966 хэргийг шалгаж, зөрчил гаргасан 22696 хүнийг донгодож, 16729 хүнд намын сахилга бат, засгийн газрын шийтгэл оногдуулсан гэж дурдсан байна.

Мөн хугацаанд хүнд сурталтай холбоотой 6492 хэргийг шалгаж, 10043 хүнийг донгодожээ. Мөн 9474 хүнийг тансаглал, төсвийн хөрөнгө үр ашиггүй сүйтгэсэн үйлдлээр шалгаж, 12653 хүнд шийтгэл оногдуулжээ. Үнэтэй бэлэг хүргүүлсэн 4021 хэрэг, халамжийн мөнгө завшсан 1424 хэрэг, хууль бусаар идэж, уусан 2317 хэргийг шалгаж, шийдвэрлэв гэж тайланд өгүүлсэн байна.