Израилийн ерөнхий сайдын тамгын газар өчигдөр, 28-ны орой мэдэгдэл гаргав. Парист болсон Израиль, ХАМАС хоорондын гал зогсоох хэлэлцээрийн эхний шат тодорхой ахицтай байгаа ч шийдвэрлэж чадаагүй зөрчил хэвээр байна гэжээ.
Израилийн тагнуулын албаны дарга Дэвид Барнеа, Америкийн тагнуулын төв газрын дарга Уильям Жозеф Бернс, Катарын ерөнхий сайд Мохаммед бин Абдул Рахман, Египетийн тагнуулын ерөнхий газрын дарга Аббас Камал нар хэлэлцээнд оролцсон байна. Хэлэлцэгчид энэ долоо хоногт үргэлжлүүлэн хуралдах юм. Хэлэлцээрийг Америк тэргүүлж байгаа бөгөөд ХАМАС, Израилийн талууд нүүр тулж хэлэлцээ хийхгүй гэсэн тул Египет, Катар хоёр ХАМАС-тай ярилцаж, дараа нь тэд Израильтай хэлэлцээр хийхээр Парист очсон байна.