Хаврын баярын цуврал арга хэмжээ зохиогдож байна
2024-01-29 11:08:45
Share
Share this with Close
youtube WeChat

Луу жилийн хаврын тэргүүн сар гарах гэж байна. Австралид суугаа Хятадын ЭСЯ-ны яам Сидней хотод хэвлэлийн хурал хийж, сарын турш үргэлжлэх "Хаврын баяр"-ын цуврал үйл ажиллагааг эхлүүлэв.

Сидней дэх Хятадын соёлын төв Ши-Аний хаврын баяраар сэдэвлэсэн үзэсгэлэн гаргав. Дараа нь Канберра, Сидней, Мельбурн, Брисбэн зэрэг долоон хотод "Хаврын баяр"-ын өвөрмөц арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Балбын нийслэл Катмандуд Соёл, аялал жуулчлалын яам, Балбад суугаа Элчин сайдын яам хамтарч "Баясгалант хаврын баяр" театрчилсан тоглолт хийжээ. Тоглолтыг 700 гаруй үзэгч сонирхсон байна.