Соёлын салбарын орлого нэмэгдэв
2024-01-30 15:23:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэсний статистикийн газар өнөөдөр олон салбарын шинэ тоо баримт танилцуулав. Жилийн орлого нь 20 сая юаниас давсан соёл болон бусад салбарын 73 мянган ААН-үүдэд явуулсан судалгаагаар, өнгөрсөн онд тэд 12 их наяд 951 тэрбум 500 сая юаний орлого олж, энэ нь өмнөх оноос 8.2 хувиар өссөн байна. Дотор нь задалж харвал, соёлын шинэ хэлбэр бүхий 16 дэд салбарын орлого 5 их наяд 239 тэрбум 500 сая юань болж, өмнөх оноос 15.3 хувиар нэмэгдсэн байна. Жилд 20 сая юаниас дээш орлоготой соёлын салбарын бүх ААН-ээс 7.1 нэгжээр илүү байна.

Бүс нутгийн хувьд, зүүн бүсэд 10 их наяд 122 тэрбум 300 сая юанийн орлоготой байсан нь өмнөх оноос 8.7 хувь, төвийн бүсэд 1 их наяд 539 тэрбум 400 сая юаний орлого олсон нь 3.6 хувиар тус тус өссөн байна. Баруун бүсэд  1 их наяд 168 тэрбум 800 сая юань олж 10 хувь, зүүн хойд бүсэд 121 тэрбум юань олж, өмнөх жилээс 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.