Украин Унгар хэлэлцээ хийв
2024-01-30 15:01:45
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак, Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сийярто нар нэгдүгээр сарын 29-нд Украины Ужгород хотод хэлэлцээ хийв. Яриа хэлцлээг бэхжүүлж, хоёр талт харилцааг сайжруулахыг зорьж байна гэж Украин Унгарын хэвлэлүүд мэдээлэв.

Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Нөгөө талаар хоёр орны харилцаанд шинийг эхлүүлэхийг хүсэж байна гэдгийг санал нэгтэй илэрхийлсэн гэж Андрей Ермак хэлснийг “Украины правда” иш татан онцолжээ. Петер Сийяртогийн айлчлал нь яриа хэлцлээ нэмэгдүүлж, хамтдаа сонирхож буй асуудлыг зохицуулахын төлөө юм гэж Украины ерөнхийлөгчийн веб сайт мэдээлжээ.

Петер Сийярто хэлэхдээ, 2015 оноос хойш Украины баруун нутгийн Закарпатська мужид амьдардаг Унгар үндэстний эрх зөрчигдсөөр байсан нь Унгар Украины харилцаанд хурцадмал байдалд бий болгосон юм гэжээ.


Уртнасан