Хятад жуулчид Сингапур Малайз Тайланд руу цувна
2024-01-30 13:52:03
Share
Share this with Close
youtube WeChat

Сингапур Малайз Тайланд гурван орон Хятадын жуулчдыг визгүй аялуулах болсон. Энэ амралтаар тийшээ зорих Хятадын жуулчдын хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй. 

Визгүй болсноор жуулчид дотооддоо жуулчилдаг шиг чөлөөтэй аялах боломжтой болжээ. Сингапур, Тайландын Бангкок, Пукет, Малайзаар аялах сонирхолтой гэж жуулчид ярилаа. 

Аялал жуулчлалын цахим хуудасны тоо баримтаас харвал энэ гурван орны зочид буудлын захиалга эхний аравт орж байна. Гэр бүлээрээ аялах сонирхол их байгаа тул энэ чиглэлийн маршрут нэмэгдүүлж байна.