Америк 238 тэрбум долларын зэвсэг, техник зарав
2024-01-30 10:20:25
Share
Share this with Close
youtube WeChat

Ройтерс агентлаг нэгдүгээр сарын 29-нд мэдээлэхдээ, Америк 2023 онд гадны улсуудад худалдсан зэвсэг, цэргийн техник хэрэгсэл 16 хувиар нэмэгдэж, 238 тэрбум ам долларт хүрч, түүхэн амжилт тогтоосон гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв гэжээ.

Төрийн департаментын мэдэгдэлд, зэвсгийн худалдаа, зэвсэг шижлүүлэх нь Америкийн гадаад бодлогын чухал хэсэг бөгөөд бүс нутаг, дэлхийн аюулгүй байдалд урт хугацаанд нөлөөлж болзошгүй гэжээ. Өнгөрсөн онд Польшид 10 тэрбум долларын үнэтэй "HIMARS" пуужингийн систем, Германд 2,9 тэрбум долларын үнэтэй "АМРААМ" пуужин, 2,9 тэрбум долларын үнэтэй "NASAMS" агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем зэргийг зарсан байна.