Катар, Бангладеш хий нийлүүлэх гэрээ байгуулав
2024-01-30 10:50:57
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар өчигдөр, 29-нд Катарын эрчим хүчний Энержи компани, Америкт төвтэй Excelerate эрчим хүчний компанитай тохиролцож, Excelerate компаниар дамжуулан Бангладеш улсад жилд 1 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгуулсан гэж зарлав. Гэрээ хоёр жилийн дараа буюу 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд 15 жилийн хугацаатай ажээ. Энэ нь өнгөрсөн оноос хойш Катар, Бангладешийн хооронд байгуулсан байгалийн хий нийлүүлэх хоёр дахь урт хугацааны гэрээ болж байна.

Дэлхийд томд тооцогдох шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэгч орон бол Катар юм. Мөн Бангладешийн хамгийн том байгалийн хий нийлүүлэгч нь Катар болж байна. Өнгөрөгч оны зургадугаар сард Катарын Энержи компани Бангладешийн үндэсний газрын тосны компанитай гэрээ байгуулж, 15 жилийн хугацаанд жилд 1.5 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх юм.