Ван И сайдын Тайландад хийсэн айлчлал баялаг амжилттай болжээ
2024-01-30 18:38:45
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 30-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

“1-р сарын 26-29-ны өдрүүдэд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Тайландад албан ёсны айлчлал хийсэн бол түүний энэхүү айлчлалын үр дүнгийн талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 30-нд сэтгүүлчдэд танилцуулжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Ван И сайдын Тайландад хийсэн айлчлалаар хоёр тал олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Тодруулбал, нэгд, дээд давхаргын харилцаа холбоогоо эрчимжүүлэв. Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулав. Гуравт, хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэв. Дөрөвт, олон тал зохицуулалтаа бэхжүүлсэн зэрэг болно гэжээ.