Шюэлун-2 хөлөг Росс тэнгисийг зорив
2024-01-30 09:45:10
Share
Share this with Close
youtube WeChat

Антарктидад судалгаа хийх Шюэлун-2 хөлөг Бээжингийн цагаар нэгдүгээр сарын 29-нд Шинэ Зеландын Литтелтон боомтоос хөдөлж, Росс тэнгисийг зорив. Хөлгийн багийн ахлагч Фан Жи Чуан, Антарктидад судалгаа хийх Хятадын баг 10 жилийн дараа Литтелтон боомтод ахин нээлттэй арга хэмжээ зохион байгууллаа. Нутгийн 400-аад иргэн Шюэлун-2 хөлөг онгоцон дээр гарч ирж танилцсан гэв. Хятад, Шинэ Зеланд улсын Антарктид судлаач эрдэмтэд хамтарсан семинар зохиож, Хятадын засгийн газрын төлөөлөгчид, судалгааны багийн гишүүд Шинэ Зеландын Антарктид судлалын товчоонд айлчилсан байна.

Үүний зэрэгцээ Шюэлун-2 хөлөгт хэрэгцээтэй бараа материал нэмэн татаж, ажиллах хүчний ээлж сольжээ. Далайд судалгаа хийсэн багийн 26 гишүүн үүргээ гүйцэтгэж дуусаад нисэх онгоцоор эх орондоо буцсан байна. Шюэлун-2 хөлөг цаашлан явсаар, Росс тэнгисийн шинэ станцад очиж, тэр орчимд ажиллаж буй бусад улсын судалгааны станцад зочлох юм байна.


Уртнасан