Улаан тэнгисийн нөхцөл байдлыг хянуур анхаарч байна
2024-01-30 18:32:39
Share
Share this with Close
youtube WeChat

Улаан тэнгис дэх Йемений Хути бүлэглэлийн халдлага Хятад, Ойрх Дорнодын орнуудын худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх эсэх тухайд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 30-нд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, Улаан тэнгис бол олон улсын ачаа тээвэрлэлт, эрчим хүчний худалдааны чухал зам суваг учраас бид уг бүс нутгийн нөхцөл байдал хурцдахыг хүсэхгүй. Иргэний зориулалттай хөлөг онгоцонд халдлага явуулахаа зогсоохыг уриалж байна. Улаан тэнгисийн нөхцөл байдлыг намжаахын тулд Хятад улс талуудтай хамтдаа идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Уг бүс нутгийн нөхцөл байдал хурцдаж байгаагийн үндсэн шалтгаан нь Газын зурвасын мөргөлдөөний тэлэлт юм. Иймд Газын зурвасын мөргөлдөгч талууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын Ерөнхий ассамблейн холбогдох тогтоолыг мөрдөж, гал даруй зогсоож, олон улсын хамтын нийгэмлэгийн уг асуудлаарх зохицуулалтыг дэмжих ёстой гэжээ.