Тархинд чип суулгах туршилт амжилттай болов
2024-01-30 16:20:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, АНУ-ын нэрт бизнес эрхлэгч Илон Маск өчигдөр 29-нд, "Neuralink" компани 28-ны өдөр тархи-компьютер хоёрыг холбох төхөөрөмжийг анх удаа хүнд шилжүүлэн суулгасан. Чип суулгасан хүний биеийн байдал сайн байна гэжээ. 

Урьдчилсан үр дүнгээс харвал тархи-компьютер хоёрыг холбогч нь мэдрэлийн эстэй холбоотой чадамжийг илрүүлэх ирээдүйтэй байна гэж Илон Маск нийгмийн сүлжээнд жиргэжээ. Түүний хэлснээр "Neuralink" компанийн энэ анхны бүтээгдэхүүн "Алсаас мэдрэх телепати" нэртэй юм. Төхөөрөмж буюу чипийг тархинд суулгасны дараа гар утас, компьютер, бараг бүх төхөөрөмжийг бодлоороо удирдах боломжтой.

Илон Маск хэлэхдээ, төхөөрөмж /чип/-ийн анхны хэрэглэгчид гар хөлийн эрхтэн дутагдсан, алдагдсан хүмүүс байх юм. Хэрэв энэ чипийг суулгасан бол Стивен Хокингтой бичигч, дуудлага худалдаачин хоёроос илүү богино харилцаж болох байсан гэж төсөөлөөд үз дээ. Энэ бол бидний зорилго гэжээ.
Тус компани нь 2016 онд байгуулагдсан бөгөөд сая туршсан энэхүү бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд голлон анхаарч ирсэн юм. "Neuralink" компаниас мэдэгдэхдээ, Энэ төхөөрөмжийг тархинд суулгаснаар тархины хариу үйлдлийг унших боломжтой тул ой санамж муудах, хүзүүний нугасны гэмтэл, мэдрэлийн бусад өвчнийг эмчлэх, саажилттай хүмүүс бусадтай харилцах, тэдний чадварыг сэргээхэд тусална. Тэр ч байтугай дахин алхах боломж олгоно гэж найдаж байгаа гэжээ. 

Өнгөрсөн оны тавдугаар сард "Мэдрэлийн холболт Neuralink" компани Америкийн Хүнс, эмийн захиргааны газраас эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл авсан юм. Мөн оны есдүгээр сард туршилтанд орох сайн дурынхныг бүртгэж байжээ.