Ши Жядүн: Гэрэл зургийн утга учир анзаарагдамгүй гоо сайхныг нээхэд бий
2024-01-30 16:26:29
Share
Share this with Close
youtube WeChat

Гэрэл зурагчин, блогчин Ши Жядүн Хятадын төв радио телевизийн урилгаар Бээжинд ирж, энэ хаврын цагаан сарын гала тоглолтын бэлтгэлийг үзжээ. Гэрэл зургаар бусдад гэрэл гэгээ түгээж олонд танигдсан юм Ши Жядун.

2000 оны эхээр төрсөн Ши Жядүн их сургуульд ороод гэрэл зураг сонирхох болж, "шимт хөрс" гэдэг хуудас ажиллуулжээ. Эхлээд гэрэл зурагчдын нэгэн адил загвар өмсөгчдийн зургийг авч өгдөг байв. Яваандаа Туршдлагажихын хэрээр тэр гэрэл зургийн жинхэнэ утга учир нь сайхан зүйлийг хуулбарлах биш, хүмүүсийн анзаараагүй гоо сайхныг нээж, тэр торгон агшныг буулгах ёстойг ухаарав. Эгэл хүмүүсийн амьдрал ахуй, тусгай зорилтот бүлгүүдэд анхаарч, хүмүүс тэр болгон анзаардаггүй амьдралын хэмнэл, гоо сайхны торгон агшныг гэрэл зургийн хальсанд үлдээхийг хичээдэг болов.

Нүүрэндээ том улаан мэнгэтэй охин өөртөө итгэлгүй учир ерөөс зураг авхуулдаггүй байв. Энэ бол Ши Жядүн түүнд зориулж цусан улаан сарнайн зураг сонгож, нүүрийг нь будаж, хүнээс нуудаг мэнгийг дарж авсан зураг. 

Альбинизм өвчтэй хараагүй тамирчин Хү Мин-Яо Азийн паралимпийн наадмаас алтан медаль авсны дараа хоёр жил гаруй үерхсэн найз охиндоо гэрлэх санал тавьжээ. Жи Жядүн хосуудад зориулж энэ зургийг авч өгчээ. Цагаан нөмрөг, цагаан үс, сарнай цэцгийн өнгөний зохирол нь хосуудыг сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй болгожээ.