Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ
2024-01-30 09:33:52
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова 29-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлсэн гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, Владимир Путины сонгуулийн штабаас ирүүлсэн 315 мянган дэмжигчийн гарын үсэгтэй саналаас түүвэрлэн шалгаж 60 мянган хүний гарын үсгийг баталгаажуулсан. Гарын үсэгтэй 91 санал хүчингүй болж, бусад нь холбогдох журамд нийцсэн гэв. 

Өмнө нь Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Коммунист намаас Харитонов, Шинэ ардын намаас Даванков Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн төв хороонд бүртгүүлээд байгаа юм.

Сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 15-17-ны хооронд болно.