Ван Шяохун Америкийн төлөөлөгчидтэй уулзав
2024-01-31 09:58:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /нэгдүгээр сарын 30/ Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хорооны дарга Ван Шяохун Бээжин хотод Америкийн ерөнхийлөгчийн туслах Даскал тэргүүтэй хар тамхитай тэмцэх ажлын хэссгийн төлөөлөгчидтэй уулзаж, хар тамхитай тэмцэх Хятад, Америкийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж буйг мэдэгдэв.

Ван Шяохун хэлэхдээ, төрийн тэргүүнүүдийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг үндсэн суурь болгож, харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар хамтран ажиллаж мансууруулах бодистой үрт дүнтэй хамтран тэмцэж, тулгамдсан асуудлаа харилцан шийдвэрлэж, хууль сахиулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд эрч хүч оруулахыг хүсэж байна гэв.

"Сан Францискогийн алсын хараа"-г сайтар хэрэгжүүлж, хар тамхины эсрэг тэмцэх, хууль сахиулах аюулгүй байдлын хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхээр тохиролцов.