Хэн ерөнхийлөгч болохоос үл хамааран харилцаагаа өөд нь татахыг хүсэж байна гэв
2024-01-31 19:01:56
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сэтгүүлчийн сонирхсон асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 31-нд хариулахдаа, Америкийн ерөнхийлөгчийн сонгууль бол тус орны дотоод үйл хэрэг болохоор "бусдын дотоодод хөндлөнгийн оролцоо хийхгүй" зарчмын дагуу Хятад улс ямар нэгэн байр суурь баримтлахгүй. Хятад, Америкийн харилцааг сайн хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрэлт хүсэлт юм. Тиймээс хэн Америкийн дараагийн ерөнхийлөгч болохоос үл  хамааран хоёр орны харилцааг өөд нь татахад анхаарал хандуулж, "харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх" зарчмын дагуу Хятад-Америкийн харилцааг эрүүл тогтвортой чиглэлээр урагшлуулж, хоёр ард түмэн, тэрчлэн даян дэлхийд ач тусаа өгөхийг бид хүсэж гэжээ.