Үйлдвэрлэлийн индекс 0.2 нэгжээр өсөв
2024-01-31 15:13:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Нэгдүгээр сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс буюу PMI 49.2 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 нэгж өссөн дүн юм гэж өнөөдөр, нэгдүгээр сарын 31-нд Хятадын Үндэсний статистикийн товчооны Үйлчилгээний салбарын судалгааны төв, Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбоо мэдээлэл өгөв. 

Үйлдвэрлэлийн индекс түргэн өсч, энэ сарынх 51.3 хувьтай гарсан нь өмнөх сараас 1.1 нэгж өсч, сүүлийн дөрвөн сарын дээд үзүүлэлт болж байна. Ангилбал, хүнс, архи дарс, ундаа, цай, цаасны ээдмэг, хэвлэл, соёл боловсрол, спорт, гоо сайхны бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн салбарын үйлдвэрлэлийн индекс 53 хувиас дээш гарч, түргэн өсөн тэлсэн байна. Химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүн, химийн эслэг, резин хуванцар, металлаас бусад ашигт малтмалын үйлдвэрлэлийн индеркс хумигдаж, компаниудын үйлдвэрлэл саарчээ.


Уртнасан