Беньямин Нетаньяху: Бүрэн ялалтад хүрэхээс наана Газын зурвасаас цэргээ татахгүй
2024-01-31 09:46:14
Share
Share this with Close
youtube WeChat

Израиль Палестин хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахаар олон улсын хамтын нийгэмлэг чармайж байгаа ч Израиль бүрэн ялалтад хүрэхээс наана Газын зурвасаас цэргээ татахгүй гэж өчигдөр Беньямин Нетаньяху мэдэгдэв.

Беньямин Нетаньяху өчигдөр Иордан голын баруун эргийн нэгэн еврейн сууринд очиж үг хэлэхдээ ингэж онцолсон байна. Гал зогсоох хэлэлцээртэй холбоотой олон яриаг сонссон, гэхдээ бүх зорилтдоо хүрэхээс нааш бид энэ дайныг зогсоохгүй гэжээ. ХАМАС-ыг устгах, барьцаалагдсан Израиль хүмүүсийг суллуулах, Газын зурвасыг ахин Израильд аюул занал учруулах чадваргүй болгох нь гол зорилт юм гэснийг Израилийн ерөнхий сайдын алба өчигдөр 30-нд мэдээлэв.

Газын зурвасаас Израиль цэргээ татахгүй. Хэдэн мянган террорист этгээдийг суллахгүй. Энэ бол боломжгүй зүйл. Харин ХАМАС-ыг бүрмөсөн ялах нь цорын ганц байж болох зүйл гэж Беньямин Нетаньяху нэмж хэлжээ.


Уртнасан