Даруй гал зогсож, эгэл иргэдийг хамгаалахыг уриалав
2024-01-31 18:59:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын гадаад харилцааны сайд Йемений гадаад харилцааны сайдтай уулзаж, Улаан тэнгисийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 31-нд хариулахдаа, Палестин, Израилын мөргөлдөөн, Улаан тэнгисийн нөхцөл байдлаарх Хятад улсын байр суурь ерөөс тодорхой юм. Тухайлбал Газрын зурваст даруй гал зогсож, эгэл иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн хүндхэн нөхцөл байдлыг намжааж, "Хоёр орны төсөл"-ийг хэрэгжүүлэхийг Хятад улс санаачилсаар ирсэн бөгөөд хамтдаа Улаан тэнгисийн усан хил болон хөлөг онгоцны аяллын маршрутын аюулгүй байдлыг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсаар ирсэн гэжээ.