Кашгарын эртний хот
2024-01-31 16:04:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өнө удаан түүхтэй Кашгарын эртний хот нь одоогийн Кашгар хотынхоо төвд байрладаг. Одоод хүртэл хадгалагдан үлдсэн дэлхийн хамгийн том цар хүрээ бүхий шороон байшингууд энд байгаа. Ер нь Кашгарт хүрэхгүй бол Шиньжянд очоогүйтэй адил, Кашгарын эртний хотыг үзэхгүй бол Кашгарт очоогүйтэй адил гэж хүмүүс ярьдаг. 20 квадрат километр талбайтай Кашгарын эртний хотод 100 гаруй гудам байдаг бөгөөд гол гудамыг нь туулахад хоёр цаг алхдаг бол бүгдийг нь нарийн үзэх юм бол хоёр сарын хугацаа зарцуулна хэмээн нутгийн хүмүүс ярьдаг. 

Кашгарын эртний хотод олон мянган иргэд амьдарсаар байгаа нь онцлог юм. Энд янз бүрийн өвөрмөц бараа бүтээгдэхүүн худалддаг бөгөөд баар, ресторан, кофе шопд нь хүн их цуглаж, дуу хуур сонсож суудаг. 

Эртэн ба эдүүгээ, уламжлал ба орчин үеийг уялдуулсан Кашгарын эртний хотыг амьд музей гэж хэлж болмоор юм.