ХТРТ-ийн сар шинийн гала тоглолтыг танилцуулах арга хэмжээ Найробид болов
2024-01-31 22:34:06
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн сар шинийн гала тоглолтыг танилцуулах арга хэмжээ тухайн нутгийн цагаар 1-р сарын 31-нд Найроби дахь НҮБ-ын хэрэг эрхлэх газарт зохиогджээ. 

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн видеогоор хэлсэн үгэндээ, хаврын баяр бол Хятадын уламжлалт чухал баяр дурсгал байж, дэлхийн 1/5-ийн хүн ам энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Саяхан НҮБ-ын 78-р сонгуулийн ерөнхий ассамблей шийдвэр баталж, хаврын баярыг НҮБ-ын албан ёсны баяр дурсгалын өдөр болгосон нь дорнын соёлын үнэ цэнэ, мөн НҮБ-аас олон ургалч, багтаамжтай соёлын үзэл баримтлалыг дээдэлж буйг гүйцэд харууллаа. Битүүний орой сар шинийн гала тоглолт сонирхох нь Хятадын ард түмний сар шинээ угтан тэмдэглэх хэвшил, зуршил болсон юм. Энэ жил ХТРТ 41 дэх удаагийн гала тоглолтоо дэлхийн 68 төрлийн хэл, олон ургалч индэр тавцангаараа дэлхийн улс түмэнд хүргэх болно гэжээ.