Ши Жиньпиний өгүүллийг Чюши сэтгүүл нийтэлнэ
2024-01-31 16:24:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 1-нд хэвлэгдэх Чюши сэтгүүлд Хятад улсын дарга Ши Жиньпиний "Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын сэтгэлгээг бэхжүүлж, шинэ эрин дэх намын үндэстний ажлын өндөр чанартай хөгжлийг ахиулна" өгүүллийг нийтлэх юм.

Өгүүлэлд, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын сэтгэлгээг бэхжүүлж, шинэ эрин дэх үндэстний асуудлын чанартай хөгжлийг ахиулах нь нам, үндэстнүүдийн хамтын үүрэг юм. Үндэстний асуудлыг Хятадын онцлогоор шийдвэрлэх замыг бүх шатны намын хороо, засгийн газар тууштай баримталж, намын үндэстний ажлын талаарх чиглэл, бодлогыг нарийн тууштай хэрэгжүүлж, бүс нутаг, нэгжийн үндэстний ажлын гол асуудлыг шуурхай судалж, шийдвэрлэх ёстой. Үндэстний ажлыг бэхжүүлэх, сайжруулах намын чухал үзэл санааг бүх шатны удирдлага сайтар хэрэгжүүлж, үндэстний ажлыг сайн хийж, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг урагшлуулахад хувь нэмэр оруулах ёстой гэжээ.