Ши Жиньпин баярын мэндчилгээ илгээв
2024-01-31 11:15:09
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 31-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Науру улсын ерөнхийлөгч Давид Адионд захидал илгээж, Науру улс тусгаар тогтнолоо сэргээсний 56 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Науру улсууд хэдхэн хоногийн өмнө албан ёсоор дипломат харилцаагаа сэргээж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээлээ. Ерөнхийлөгч Адион "Нэг Хятад"-ын зарчмыг хүлээн зөвшөөрч, улс төрийн шийдвэр гаргасанд би маш их талархаж байна. Би Хятад, Науругийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Адионтой хамт улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны иргэд, соёлын солилцоог эрчимжүүлж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.