Ши Жиньпин Малайзын султанд баярын цахилгаан илгээв
2024-01-31 15:44:49
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 31-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Малайзын дээд удирдагч болсон Султан Ибрагим Ибни Альмархум Султан Искандарт  баярын цахилгаан утас илгээжээ.

Цахилгаан утсандаа Ши Жиньпин, Хятад Малайз далайн хаяа нийлсэн хөрш төдийгүй олон жилийн найрсаг харилцааны түүх бүтээсэн улсууд билээ. Хагас зуун жилийн тэртээ 1974 онд дипломат харилцаа тогтоож, түүнээс хойш хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрч, хоёр талт харилцаа өндөр түвшинд хөгжиж ирсэн юм. Миний бие өнгөрсөн онд ерөнхий сайд Анвар Ибрагимтай хамт Хятад Малайзын хувь заяаны нэгдмэл цогц байгуулах чухал ойлголтод хүрч, шинэ эринд хөгжүүлэх дипломат харилцааны 50 жилийн ой болно. “Хятад Малайзын найрсаг харилцааны жил”, Хятад-АСЕАН-ны харилцааны зохицуулагчийн үүргийг Малайз хүлээн авах жил учир Хятад Малайлзын харилцааны хөгжилд шинэ боломж бүрдсэн жил болно. Султан Ибрагим Ибни Альмархум Султан Искандар дээд удирдагчтай найрсгаар харилцаж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд ашиг хүртээж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад миний бие бэлэн байна гэжээ.


Уртнасан