Курилын аралд Оросууд зэвсэг байршуулна
2024-01-31 15:13:33
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөд Курилын арлуудад шинэ зэвсэг байрлуулахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев өчигдөр, 30-нд мэдэгдэв. 

Олон нийтийн цахим хуудсанд Медведев, Орос улс Өмнөд Курилын арлуудыг идэвхтэй хөгжүүлнэ, үүний зэрэгцээ тэнд шинэ зэвсэг байрлуулж бэхжүүлнэ. Умард нутгийн дөрвөн арал гэж Япончуудын хэлдгийг бид тоохгүй. Учир нь энэ бол маргаантай газар нутаг биш, харин Оросынх юм гэж жиргэжээ.

Япон нэг талаар Оростой энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж, нөгөө талаар Өмнөд Курилын арлуудын асуудлаар зөвшилцөж, Оросын эсрэг хориг арга хэмжээгээ хэвээр үлдээхийг хүсэж байна. Японтой энхийн гэрээ байгуулахыг хэн ч эсэргүүцээгүй боловч Оросын үндсэн хуулийн дагуу Орос, Япон хоорондын газар нутгийн асуудал нэгэнт шийдэгдсэн гэдгийг мэдэх ёстой гэж Дмитрий Медведев хэлсэн байна.