Өнгөрсөн оны сүүлчээр хөдөө тосгоны ажлын тухай Төвийн ажлын хурал болсон. Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, малчид тариачдын ажлыг сайжруулах тухай Ши Жиньпиний зааврыг энэ хурлаар онцолжээ. Ши Жиньпин: "Хятад маягийн шинэчлэлтийг ахиулж, хөдөө аж ахуйн үндэс суурийг бэхэлж, хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлэх", "Мянган тосгоноор жишиг болгож түмэн тосгоныг цэгцлэн засах" төслийг дүгнэж, орон нутгийн онцлогт нийцүүлсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж, урт хугацааны зорилтоо биелүүлэх ёстой. Хүчээ төвлөрүүлж иргэдэд хүртээмжтэй бодит ажил хийх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпиний заавар хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлэх нам, төрийн стратегийн бодлого чиглэлийг тодорхойлж байгаа бөгөөд шинэ эринд ХАА, орон нутаг, малчид, тариачдын ажлыг сайжруулах, үр ашигтай болгож хөгжүүлэхэд зүг чиг болж байгаа юм. Энэ чиглэлийг эрхэм болгож хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг орчин үеийн түвшинд хөгжүүлэн Хятад маягийн шинэчлэлтийг ахиулах боломжтой болох юм.
Төслүүд нь хөдөө нутгийг хөгжүүлэх тухай түүхэн сэдвийг тайлбарлаж, олон асуултад хариулт өгч, хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг шинэчлэхэд туршлага болж байна. Хөтөлбөрийг боловсруулсан цагаас нь эхлээд тууштай хэрэгжүүлэх, хүн төвтэй үзлийг гол болгох, хот хөдөөг системтэй бүтээн байгуулах, орон нутгийн онцлогт нийцүүлсэн бодлого боловсруулах зэрэг үзэл баримтлал, туршлага нь Хятадын бүх нутагт хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.