Түрүү морины бай тэмээ, аман хүзүүдсэн морины бай адуу
2024-01-31 10:57:49
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан сар дөхөх тусам Хятадын олон газар хөл хөдөлгөөнд орж эхэллээ. Соёл урлаг, сайн дурын олон ажил зохиож байна. 

Шиньжяны Өрөмч хотын Ширэньзид цагаан сард зориулсан хурдан морины уралдаан болж 100 гаруй уяачид морьдоо сойжээ. Бай шагнал нь нутгийн онцлогтой. Түрүү морины бай тэмээ, аман хүзүүний бай адуу, гурвалсан морины бай үхэр байв.

Мөн тэрчлэн Чунчин хотын Шю-шаний Тужя, Мяо үндэстний өөртөө засах сяньд хөдөө тосгоны хөгжөөнт спортын наадам зохиож, тосгоны иргэд амтат идээгээр ширээ дүүргэж, хундага өргөн баяраа угтсан байна.