Дэлхийн эдийн засгийн төсөөллийг өсгөв
2024-01-31 10:33:05
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын валютын сан /ОУВС/ өчигдөр, 30-ны өдөр Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг шинэчлэв. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувь болгож, өнгөрсөн оны аравдугаар сарын төсөөллөөс 0.2 нэгжээр нэмжээ. Энэ нь Хятад, Америк, шинэээр хөгжиж буй зарим том зах зээл, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтөд хүлээлт тавьж буйг харуулж байна.

ОУВС-ын ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуренча ӨАБНУ-ын Йоханнесбург хотод болсон хэвлэлийн хуралд хэлэхдээ, дэлхийн эдийн засаг хатуу чанга мөртлөө уян хатан чанараа хадгалж, инфляци тогтвортой буурч, өсөлт үргэлжилж байгаа хэдий ч эдийн засгийн тэлэлт удаан байна гэжээ.

Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 1.5 хувьтай байна. Америкийн эдийн засгийн өсөлт 2.1 гэдэг нь өмнөх таамаглалаас 0.6 нэгж, Евро бүсийн өсөлт 0.9 хувь гэдэг нь өмнөх төсөөллөөс 0.3 нэгжээр буурсан байна. Хөгжиж буй орнуудын зах зээл, эдийн засгийн өсөлт энэ онд 4.1 хувь байх таамаглал дурджээ.