Хятадын иргэдийн визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдсээр байна
2024-01-31 19:12:27
Share
Share this with Close
youtube WeChat

“Сүүлийн өдрүүдэд Хятад улс Тайланд, Сингапур зэрэг оронтой харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хятад улс бусад улс орнуудтай ганц талын эсвэл харилцан визгүй зорчих гэсэн бодлогыг улам өргөжүүлж байна. Хэвлэлийн төлөөлөгч та холбогдох бодлогын үр дүн, мөн цаашид өөр ямар бодлого хэрэгжүүлж Хятад болон бусад орны иргэдийн харилцан зорчиход хялбар дөхөм үзүүлэх талаар танилцуулна уу? “ гэж сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр Ван Вэньбинь 1-р сарын 31-нд хариулжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын иргэдийн визгүй зорчих улс орнууд олширсоор байна. Өнөөг хүртэл Хятад улс 157 улстай харилцан визгүй зорчих гэрээ байгуулсан бөгөөд 44 оронтой визийн журамд хялбар дөхөм үзүүлэх гэрээ байгуулаад байна. Мөн Тайланд, Сингапур, Мальдив, АНЭУ зэрэг 23 оронтой харилцан визгүй зорчих гэрээ байгуулсан. Үүнээс гадна 60 гаруй улс орон, бүс нутаг Хятадын иргэдэд визгүй буюу тухайн оронд очсоны дараа виз авах эргийг олгосон юм. Энэ нь Хятадын иргэдийн гадаадад зорчиход маш их хялбар дөхөм үзүүлсэн төдийгүй, гадаадын иргэд Хятадад аялах, ажиллах, суралцах, амьдрахад маш дөхөм болж, Хятадын гадаад паспорт улам үнэ цэнтэй болж байгааг харуулж байгаа гэжээ.